Sanaj yabbal bvtne

2012-04-21

Эцэг эх ба багшийн холбоо

•   Багш нартай холбоотой байх нь хамгаас чухал.

Таны хүүхдийг хэрхэн сайн сурч, боловсорч, бас хүмүүжиж байгааг танай хүүхдийн багшаас өөр хэн ч сайн мэдэхгүй ээ. Тиймээс хүүхдийнхээ багштай дор хаяад жилд хоёрхон удаа болдог Багш-Эцэг, эхчүүдтэй уулзах өдөрт нь цаг заваа тохируулаад ирэхийг хичээгээрэй! Биднийг бага байхад эцэг эхийн хурлыг бараг улирал болгонд хийдэг байсан тэр ч байтугай шаардлагатай бол түүнээс ч илүү хийдэг байсаныг маш сайн санаж байгаа байхаа. Гэтэл энд зөвхөн жилд хоёрхон л удаа болдог арван тавхан минут үргэжлэх уулзалтанд та нарын минь хэд нь ирдэг билээ дээ? Мэдээж бас л нөгөө ажлын боломжгүйгээс, хэлний бэрхшээл, цагийн мөнгөө алдахаас эмээх зэрэг давхар шаналалуудаас болоод хүүхдийнхээ багшийн царайг ч хараагүй төгсгөж байгаа аав, ээжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ улсад хүүхдийн төлөө гэсэн олон сайхан арга хэмжээнүүд бас албан байгууллагууд байдаг гэдэгийг та мэддэг байх нь чухал. Хэрвээ та хэлний бэрхшээлээсээ болоод хүүхдийнхээ багштай уулзаж чадахгүй байгаа бол аль ч сургуулийн захиргаанд хэлээд "орчуулагч" хүсэх эрхтэй. Ялангуяа Арлингтон хотын сургуулиудад суралцаж байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан тусгай орчуулгын алба (Intake Center), тэд өөрсдөө үнэ төлбөрийг нь төлөөд цагийн орчуулагчаар танд үйлчилдэгээ. АНУ-ын ерөнхийлөгч Бушийн "Нэг ч хүүхэд ард хоцрох ёсгүй" хуулийг аль ч мужийн сургууль хуульчлан даган биелүүлж байгаа. Тиймээс таны хүүхдийг хар-цагаан, шар-бор, мөнгөтэй-мөнгөгүй  гэж ялгаварлан гадуурхах хууль энэ улсад байхгүй гэдгийг сайн санаж үр хүүхдийнхээ төлөө яваа танд энэ улсын ямар ч багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн чадах, мэдэх чинээгээрээ туслахад бэлэн байдгыг бас таны хүүхдийн нууцыг хадгалах “бие хүний” хувийн нууцыг хуулиар хамгаалахтай адилаар таны хүүхдийн асуудлыг зөвхөн танд л хэлдэг үүрэгтэй. Тэрнээс биш монголд хийдэг багш нарын хурал дээр "чих халууцуулдаг хүүхэдтэй" аав, ээжүүд шиг таныг олны өмнө эвгүй байдалд оруулахгүй гэдэгийг санаарай!




. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. shand 2 surguuli
. англи хэл
. http://whynotgif.com

Найзууд

. pvsa_8990
Бичлэг: 9 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax